Ц.Нямдорж: Хоёр, гуравхан хүний хулгайлж авсан хөрөнгөөр Монгол улс зарагдах ёсгүй #Эрдэнэт49

Админ
2019/03/21

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, хуралдааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Засгийн газраас  “Монголросцветмент”, “Эрдэнэт” үйлдвэрийг улсын үйлдвэр болгох шийдвэр гаргажээ.  Тус үйлдвэрийн захирлыг Засгийн газраас томилох бол “Монголросцветмент”-ийн захирлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тус тус томилохоор шийдвэрлэсэн байна. Энэ үеэр Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг хууль бусаар худалдаж авсан Д.Эрдэнэбилэг_ О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын хууль бус үйл ажиллагааны талаар дараах тайлбарыг хийлээ. 


- Би дандаа баримттай ярьдаг. Нүдээрээ үзэж, гараараа тэмтэрч байж дуугардаг хүн шүү гэдгээ хэлье.


-Энэ хэрэг бол зүгээр нэг хэрэг биш. Монголд цаашид мафиоз орших уу эс орших уу гэдгийг шийдэх хэрэг. Зүгээр нэг компанийн талыг худалдаж авсан, энд тэнд байсан амьгүй компаниуд гэнэт мөнгөтэй болсон хэрэг биш.  Цаад зорилго нь мафи гэдэг зүйл оршин тогтнох уу гэдэгт төр хариулт өгөх гээд байгаа юм.


- Одоо яригдаад байгаа тэр жижиг компаниуд амьгүй бүгд байсан. 4,5 жил ганц хоёр сая дүрмийн сантай гэж бүртгүүлж  байгаад яг улсын үйлдвэрийг хулгайлах болохоороо МБ-аас тэрбумаар мөнгө авсан. Тэд монголбанкинд өөрийн хүмүүсээ оруулсан, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Сангийн яаманд хүртэл хүмүүсээ байршуулсан. Тэр хүмүүс нь эзэддээ үнэнч шийдвэр гаргаж өгсөн. Ийм л систем. 


- “Юнайтед энержи систем” гэж  2011 онд байгуулагдсан, ганц хүнтэй компанитай. 10 сая төгрөгийн дүрмийн сантай. Гэтэл 2016 онд Эрдэнэтийн 49 хувийн худалдаж авах үеэр энэ компани руу “Монгол зэс” 70 сая доллар шилжүүлсэн. 


- Хуулиараа тухайн банк дүрмийн сангийн 20-дээш хувиар зээл гаргаж болдоггүй. ХХБ 780 гаруй тэрбум төгрөгийн дүрмийн сантай. Тиймээс хуулийн энэ заалт зөрчигдөөд байгаа тул нөгөөх хуурамч компаниуддаа барьцаагүй зээл олгож, маргааш нь Пүрэвтүвшинг захирал болгоод нөгөөдөр нь ОХУ шилжүүлчихсэн. Ийм л санхүүгийн луйвар. 


 - Юнайтед энержи систем компанийн гүйцэтгэх захирал нь шүүгч М.Батсуурийн аав Мишиг.  


- ХХБ-ны ТУЗ-ын дарга Б.Эрдэнэбилэгийн “Хөтөл”-д Мишигийн нэг хүүхэд нь бий. 


- Эрдэнэтийн 49 хувийн талынхан энэ талаар яриулахгүй гээд хэвлэлийнхэнтэй гэрээ хийсэн, одоо ч хийж байна.

 
- Цаашдаа цөөхөн хүн УИХ, ЗГ хууль шүүхийг цөөн мөнгөөр барьчихаад хүссэн болгоноо хийлгэдэг, нэг төгрөг зарцуулчихаад 100 төгрөг завшдаг зүйл байх ёсгүй. 


- Шүүхэд захиалгаар томилогдогсод эзэддээ үнэнчээр зүтгэж байна. 


- Сая Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын суллах шийдвэр гаргасан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Идэрийн эцэг нь 2014 оноос одоог хүртэл Эрдэнэтэд ажиллаж байгаа. Шүүх цагаандаа гарсаны нэг жишээ. 


- Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад улсаас 400 саяас илүү мөнгө гарсан.


- Монголбанк 2016 оны 6 сарын 28-нд 160 тэрбум төгрөг шууд өгсөн. Хуулиндаа Монголбанк ЗГ болон Банкинд л зээл өгөх эрхтэй.


- Монголбанк 100 тэрбум ГУРАВ хоногийн дараа тэр мөнгө нь нэг хүний хувийн дансад орчихсон. Үүнийг шалгаад өгөөч гэсэн, одоог хүртэл шалгаагүй.  Нэг биш 100 тэрбум төгрөгийн хулгай энд яригдаж байна. 


-Үндсэндээ ялзралын түвшинд орчихсон байна. Хууль, шүүхийнхэн 


- 49 хувиар далимдуулж, гадныханд зарна гэж сүрдүүлж байна. Зөвхөн Монголросцветментэд гэхэд л 35, Худалдаа хөгжилийн банкинд 36 лиценз байгаа. Тэгэхээр үүнтэй хамт Монгол Улсад зарагдах гээд байна.


- Нэг гэр бүлд асар их хэмжээний баялаг ноогдож байна гээд яриад байгаа чинь ийм учиртай. Монголын хамгийн өнгөтэй өөдтэй бүх зүйл эд нарын эрхшээлд орсон.


- Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан үйл огт байхгүй. 


- Ард түмэн та нарыг ялна гэдэг учиртай хэлсэн үг шүү. Нэг зүйлд сэтгэл хангалуун байна. Ард түмэн сэрж байна. 


- Эцэст нь эх орноо бодоорой. Монгол Улсын Тусгаар тогнол ийм замаар алдагдах ёсгүй. Хоёр, гуравхан хүний хулгайлж авсан хөрөнгөөр МУ зарагдах ёсгүй.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна