Б.Хурцын дүү С.Зоригийн хэргээр саатуулагдсан уу

Админ
2019/03/21

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэгт багтаж байсан хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс өнгөрсөн даваа гарагт 14 хоног саатуулан  шалгах шийдвэр гаргасан бол энэ сарын 19-ны өдөр дахин хоёр ажилтныг АТГ-аас саатуулсан. Эдгээр саатуулагдсан ажилтнуудын нэг Тагнуулын Ерөнхий газрын ажилтан. Энэ талаар мэдээллийг Хуульзүйн сайд Ц.Нямдорж ч баталсан. Ингэхдээ "С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болж байгаа. Энэ асуудлыг ҮАБЗ сонсох байх. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Тагнуулын 2 ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэх, тагнуулаас аваачиж тавигдаад энэ бүх ажиллагааг гардан зохион байгуулсан бас нэг хүн хоригдсон. Би сайдын ажлаа буцааж авангуут нэг хүн хассан байх аа. Тагнуулын хүн яахаараа шийдвэр гүйцэтгэхэд ахлах дэслэгч цолтой байжийж хурандаа авчихсан хийж удирддаг юм бэ гээд явуулсан. Энэ чинь бүгд учиртай. Одоо энэ хүн шалгагдаж байгаа. Цаашдаа ч шалгагдана. Монголд үеийн үед хэзээ ч 1937 оных шиг хэрэг явдал болохгүй байтал нь арга хэмжээ авах ёстой" хэмээн мэдэгдсэн.  Тэгвэл дээрх Тагнуулын Ерөнхий газрын ажилтан нь ТЕГ-ын дарга, энэ хэрэг дээр ажиллаж байсан Б.Хурцын дүү гэх мэдээлэл гарч эхэллээ. Мэдээллээр бол эдгээр саатуулагдсан хүмүүсийн нэг нь Ү.Отгонбаяр гэгч байгаа бөгөөд тэрбээр Б.Хурцын хадам дүү аж. Тэрбээр Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаад гүйцэтгэх ажиллагааны хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан гэнэ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна