ХАРХНУУДЫГ ХАМГИЙН ТОМ ХАРХААР НЬ БАРИУЛДАГ

Админ
2019/03/21

Өнгөрсөн жил өндөр үнэтэй бугуйн цаг, 79.000 ам.долларын үнэтэй, алмаазан шигтгээтэй бөгж зүүсэн Тайландын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, генерал Правит Вонгсувоныг тус улсын Авлигын эсрэг үндэсний хороо тэр даруй шалгаж эхэлсэн.

 


Харин манайд бүхэл бүтэн стратегийн орд газрын талыг, үйлдвэртэй нь хууль бусаар хувьдаа авчихаад байхад шүүх нь баривчлах тогтоол гаргахгүй, прокурор нь эрүүгийн хавтаст хэрэг нээх, яллагпагчаар татах зөвшөөрөл олгохгүй байна. Энэ бол Монгол Улсын Төрийн сүлдэнд тангараг өргөсөн шүүгч, прокурорын хийх зүйл яавч биш. “...хэрэг маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгч (прокурор)-ийн ёс зүйг чанд сахиж явахаа АРД ТҮМЭНДЭЭ батлан тангараглая” хэмээн тангараг өргөж байхдаа тэд аман дээрээ ард түмэндээ гэж дуугарсан ч ачир дээрээ ЭЗЭНДЭЭ гэж тангарагласан бололтой дог.

 

 

 

Ийм эзэнтэй нөхдийг хоёр хөрш хашрааж эхэлсэн. Гарын үсэг зурсан тангаргийг нь сануулаад, цээрлэл хүлээлгэж байна. Монголын ард түмэн тэднийг хараад “Манай авлигачдыг хэзээ ингэх бол” хэмээн санаа алдаж, хүлээгээстэй. Си дарга авлигачдынхаа толгой дээр төрийн төмөр нударга буулгаж байгаа. Гадагшаа зугтсан “үнэгнүүдээ” ч үлдээлгүй авлаж байна.

 

Тэгвэл Путин огт өөр аргаар авлигачдаа буулгаж авч байна. Тэр хамгийн том хархаар нь жижгүүдийг нь бариулах арга сонгосон. Хархны сүргийг хэдхэн том харх удирддаг. Дээр үед усан онгоцон дээр үүрлэсэн хархнуудыг устгахдаа далайчид хамгийн томоор нь бусдыг нь бариулдаг байсан гэдэг. Амьдралаас шалгарсан онцгой арга. Авлигач том хархнууд хууль, хүчний байгууллагад үүрээ зассан байдаг. Орост ч тийм л байна.

 


Манай улс ч шүүх, прокурор, АТГ-т үүрлэсэн мэрэгчдээ хамгийн түрүүнд намнахгүй бол Эзэд баригдахгүй гэдэг нь илэрхий боллоо. Тэд Эзэндээ л үйлчилнэ гэдгээ нотолж, ХХБ-ны удирдлагуудад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Ийм Мэргэчдэд Женко, Хүк хоёр томоос том хавх, ахиухан өөх бэлтгэх хэрэгтэй.

 

Х.Бэх


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна