Э.Эрдэнэжамъяан Ё.Сагсайн "сахилгагүйтэж" буй бичлэгийг дэлгэнэ

Админ
2019/03/22

МАХН-ын дарга Н.Энхбаяр, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан нар өчигдөр мэдээлэл хийж, миний амаар амыг минь барих гэж байна хэмээн мэдэгдсэн билээ. Учир нь түүнийг М.Энхболдын гомдлоор Эрүүгийн цагдаагийн газраас тайлбар өгөхийг шаардсан юм. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр Ё.Сагсайн тухай ярьсан. Ингэхдээ "Прокурорын байгууллагын Ё.Сагсайн тухай миний ярьсан бол үнэн. Хүмүүсийн хувь заяагаар тоглож, намайг "Сагсайдаж" ялсан хүн. Тэр хүний бичлэг байгаа. Би өөрөө үзээгүй ч маш олон эх сурвалжаас сонссон"  хэмээсэн. Тэгвэл Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан өнөөдөр "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Ё.Сагсай прокурорын "нууц" бичлэгийг олон нийтэд хэсэгчлэн үзүүлэхээр зарлаад байна. Тэрбээр Ё.Сагсайн талаар өчигдөр "Сагсай прокурорын талаар үнэн, худал гэж ярьж байна. Бидэнд нэг ч удаа худал ярьсан зүйл байхгүй. Зөвхөн бид мэдээд байгаа юм биш, хүмүүст өчнөөн баримт байгаа. Бичлэгийг нь би үзэж байсан. Шаардлагатай бол үзүүлж болно" хэмээн ярьсанаас үүдэн өнөөдөр ийнхүү бичлэгийг олон нийтэд хүргэх гэж байгаа юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна