МАН бүлэг АТГ-ын дарга, Прокурорын орлогчийн томилгоог хойшлууллаа

Админ
2019/03/25

МАН-ын бүлгийн хурал дуусч, мэдээлэл өглөө. Бүлгийн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогч болон АТГ-ын даргыг томилохоор Ерөнхийлөгчөөс зөвшилцөх санал өргөн барьсантай холбоотойгоор дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Гэвч яг одоо УИХ яаралтай шийдэх олон асуудал байгаа хэмээн прокурорын орлогч болон АТГ-ын даргыг  томилох асуудлыг хойшлуулах шийдвэр гаргажээ. Мөн АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн байгаа нь хойшлуулахад нөлөөлсөн гэлээ. Түүнчлэн бүлгийн хуралдаанаар С.Зориг агсны хэргийг шийдэх явцад эрүүдэн шүүсэн гэх асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн мэдээллийг сонссон байна. С.Зориг агсны амь насыг хохироосон асуудлаар яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн эсэх асуудал олон нийтийн дунд яригдаж буйтай холбогдуулан мэдээлэл сонсч, эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох ёстой гэж бүлэг үзжээ. Мөн УИХ-аас эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах, ҮАБЗ-өөр хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна