Шүүгч Л.Бямбаагийн задлан шинжилгээний дүгнэлт гарчээ

Админ
2019/03/25

Энэ сарын 15-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа гавъяат хуульч Л.Бямбаа амиа алдсан билээ. Түүнийг Салхитын мөнгөний ордтой холбогдуулан шалгаж байсан юм. Тэгвэл талийгаач Л.Бямбаагийн задлан шинжилгээний албан ёсны хариу гарсан гэх мэдээлэл байна. Уг  дүгнэлтэд талийгаачийг гаднын нөлөөгүй амиа алдсан болохыг тодотгосон ч  гарын хуруунд нь гаднын нөлөөтэйгөөр шарх үүссэн гэжээ. Энэ нь  талийгаачийг нас барахаас өмнө өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгаж, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэн гэх мэдээлэлтэй давхцаж байгаа юм. АТГ-аас талийгаачийг нэг биш нэлээд хэдэн хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан хэмээн өнөөдөр мэдэгдсэн билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна