МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг дэмжихээр боллоо

Админ
2019/03/26

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг гаргаж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон. Тиймээс хуулийн төслийг намын бүлэг, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Ерѳнхийлѳгч Х.Баттулга ѳнѳѳдѳр яаралтай дэгээр оруулж ирсэн уг хуулийн тѳсөлтэй холбогдуулан эрх баригч намын бүлэг хуралдаж дууслаа. МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт ,өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна