Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлнэ

Админ
2019/03/27

УИХ-ын гишүүдэд өнөөдөр  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэхээр болжээ. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдсан хүмүүсийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх дуулиан дэгдээд буй. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэхээр шийдвэрлэжээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Их урт бичлэг бий. Зарим хэсэг нь мөрдөн байцаалтад орсон учраас тэр хэсгийг нууцаас гаргах гэхээр мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон болох тул прокуророос хориглосон. Бичлэгээс сэргээсэн хэсгийг тагнуулын байгууллага олон нийтэд үзүүлэхийг зөвшөөрсөн хэсгийг нь эхлээд УИХ-ын чуулганаар хаалттай үзнэ” хэмээсэн байна. Энэхүү бичлэгийг УИХ-ын гишүүдэд өнөөдөр хаалттай үзүүлэх аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна