ӨНӨӨДӨР БИШ Ч МАРГААШ ШҮҮХИЙНХНИЙГ ШҮҮХ Л БАЙСАН

Админ
2019/03/28

Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг. Шүүхийн салбарт хийх реформыг зөвхөн хэдхэн хүний албан тушаалтай холбож тайлбарлаж байгаа хүмүүс энэ хэлцийг цахимаар дүүрэн “балбаж” байна. Хэм хэмжээгүй, ёс зүйгүй, шударга бус бүхнээр хооллож ирсэн хууль, шүүхийнхны идээ бээр хэзээ нэгэн цагт хагарах л байсан.

 

Савнаасаа сагаад эхэлчихсэн тэдний хууль бус үйлдэл таслагдах нь цаг хугацааны л асуудал байсан. Харин тэр цаг нь одоо байж. Тохироо нь бүрдэнэ гэдэг шиг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Ш.Занданшатарын үед шүүхийг шүүх цаг нь ийнхүү ирэх байж. Улс төрд нөлөөтэй зарим нэг хүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, төрийн гурван өндөрлөг гурвуулаа адилхан нэг байр суурьтайгаар шийдэлд хүрсэн нь анхны тохиолдол болж байна хэмээн дүгнэж байна.

 

Манайх шиг улс төр нь савлагаатай улс оронд улстөрчид санал нэгдэнэ гэдэг өдрийн од шиг ховор. Гэвч хууль шүүхийнхэн нэг бүлэглэлийн үйлчлэгч болж, захиалгаар хэрэг шийддэг, хэн нэгний эрх ашгийг хамгаалдаг, эрүүдэн шүүдэг болсон байна гэдэг дээр санал нэгдэнэ гэдэг энэ салбарт “онцгой байдал” үүссэний шинж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна