С.Зориг агсны эхнэр Б.Булган АТГ-т өргөдөл гаргажээ

Админ
8 цаг 42 минутын өмнө

С.Зориг агсны хэргийн цорын ганц гэрч гэгдэх түүний эхнэр Б.Булган өнөөдөр Төрийн ордонд иржээ. Тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон бусад гишүүдтэй уулзсан байна. Б.Булган гишүүдтэй С.Зориг агсны хэргийн талаар ярилцсан гэх мэдээлэл байна. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Б.Булганыг АТГ-т өргөдөл гаргасан талаар мэдээллээ. Тэрбээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэгтэн биш хэмээн хандсан байна. Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүж байхад хууль хяналтынхны зүгээс энэ хэргийн цорын ганц гэрч болох  Б.Булганаар сэжигтнүүдийг таниулаагүй байдаг. Мөн түүнийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Төв аймгийн цагдан хорих төвд жил гаруй хугацаанд хорьж байгаад энэ оны есдүгээр сард сулласан билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна