Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлсэн саналаа татжээ

Админ
2019/03/29

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурорын нэг орлогчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүний оронд А.Цэрэнсодномыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлээд байсан билээ. Гэвч тэрбээр уг саналаа татсан. Тэгвэл Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлсэн саналаа ч мөн татжээ. АТГ-ын дарга, дэд дарга, прокурорын орлогчид нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналаа эргүүлэн татахаар болсон бичгээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь АТГ-ын даргад Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайхан нарыг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлээд байсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна