Өмнөговь аймгийн ШШГГ-ын дэд дарга бусдын гарт амиа алджээ

Админ
2019/03/29

Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга бусдын гарт амиа алджээ. Талийгаач нь тус аймагт ажиллаж, амьдардаг ч хэрэг гардагийн өмнөх өдөр нийслэл хотод хувийн ажлаар ирсэн байжээ. Тус өдөр найзындаа зочилж, улмаар хоорондоо маргалдсаны улмаас сэжигтэн хохирогчийг найман удаа хутгалж, амийг нь хороосон байна. Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах “Буянт-Ухаа-2” хороололд гарсан энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Ахуйн хүрээнд үйлдэгдсэн уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэв. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна