Баянзүрх дүүрэг шинэ Засаг даргатай боллоо

Админ
2019/03/30

 
Нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийг хязгааргүй өмчлөх гэсэн Д.Пүрэвдаваа, Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ нарын санаархал талаар боллоо. 


Өнгөрсөн 2016 оны сонгуулиар мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдан авч Баянзүрх дүүрэгт хууль бусаар засаглалаа тогтоож, дүүргийн үйл ажиллагааг шавартай хутгаж, дур зоргоороо аашлан, хаан мэт засаглаж ирсэн Баянзүрх дүүргийн АН-ын удирдлагууд, Д.Пүрэвдаваа, Э.Эрдэнэ нарын “гар хөл бологсдод” хэдхэн хоногийн өмнө тус дүүргийн 10, 19 дүгээр хороонд болсон дахин сонгууль хүртэх ёстой хариуг нь барилаа.  Бүхэл бүтэн дүүргийг өмчилж, эрх мэдэл, мөнгө төгрөг сүр далайлган  үүсгэсэн  Д.Пүрэвдаваа, Э.Эрдэнэ нарын аалзны  тор мэт сүлжээг  Баянзүрх дүүргийн иргэд тасдлаа.  
Тодруулбал, дахин сонгуулийн иргэдийн олонхи нь МАН-ын төлөөлөгчдийг дэмжиж саналаа өгсөн байна. 


Ингэснээр 41 төлөөлөгчидтэй тус дүүргийн  ИТХ бүрдэж байгаа төдийгүй  21 төлөөлөгч  нь МАН-аас, 20 төлөөлөгч АН-аас сонгогдсон гэж хэлэх болох нөхцлийг бий болгов. Өөрөөр МАН олонхи болж, дүүргийн ИТХ-аа хуралдуулж, Засаг даргаа сонгож томилох эрхтэй болсон гэсэн үг. 
Энэ дагуу өчигдөр дүүргийн ИТХ хуралдаж, ИТХ-ын дарга болон шинэ Засаг даргаа томилсон байна. Гэтэл АН-ынхан ДИТХ-д олонхи болсон МАН-ын төлөлөөгчдийн хуралдсан тус хурлыг хүчингүй гэж баахан замнав болтой. 


Нэг зүйл дурьдахад 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Баянзүрх дүүрэгт мөнгө тараасан гэх төлөөлөгчдийн түр үнэмлэхийг сонгуулийн хорооноос олгоогүй байхад АН-ынхан мөн л олонхиороо түрий барьж, эдгээр төлөөлөгчийг ИТХ-ын ирцэндээ оруулан хуулиар бусаар хуралдаж, дүүргийн ИТХ-ын даргаар Ш.Ганчимэгийг, Засаг даргаар Т.Баясахыг томилж байсан. Эдгээр дарга дарга 3 жил дүүргийг удирдахдаа юу хийсэн, дүүргээ хэрхэн хөгжүүлсэн вэ гэдгийг Баянзүрхчүүд эрх биш гадарлаж байгаа биз.


Харин энэ удаад 2 тойрог дээр явагдсан  дахин сонгуулийн үр дүнгээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийг бүрдүүлсэн МАН-ын төлөөлөгчид хуралдаж дүүргийн ИТХ-ын даргаар Г.Атармааг, Засаг даргаар Э.Бат-Амгаланг тус тус сонгожээ.  Хуулийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргаар сонгогдсон  Э.Бат-Амгаланг батламжуулахаар  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд хандан холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн байна. 


Нийслэлийн Засаг даргын зүгээс Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилуулахаар дүүргийн ИТХ-ын шийдвэрийг  дэмжиж батламжилжээ.  Ийнхүү тус дүүрэг Шинэ засаг даргатай боллоо. 2020 оны сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдээд байгаа энэ цаг үед Баянзүрх дүүргийн шинэ Засаг дарга хэрхэн ажиллах бол гэдгийг иргэд олон нийт харах үлдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна