461 дүгээр хориход дахин нэг сэжигтэн амиа алджээ

Админ
2019/04/01

Сар гаруйн өмнө гавьяат шүүгч Л.Бямбаа хорих ангид саатуулагдаж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүнийг амиа хорлосон хэмээн дүгнэлт гараад байгаа ч  ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм. Тэгвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус хориход ял эдэлж байсан 36 настай эрэгтэй А өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Талийгаач А нь онц хүнд гэмт хэргийн ялтан байсан гэх мэдээлэл байна. Задлан шинжилгээний хариу гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар түүний үхлийн шалтгааныг өвчний улмаас гэх мэдээллийг албан бус эх сурвалжаас өглөө. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна