Мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэж явжээ

Админ
2019/04/01

Мансууруулах төрлийн өвс бэлтгэн, нийлүүлдэг  этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал өнгөрсөн ням гарагт Төв аймгийн Жаргалант сумын нутагт Тоёото Прүс маркийн автомашины жолооч, Улаанбаатар хотын харъяат иргэн А.Х, Г.Т нар нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ. Мөн мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсныг тус аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Энхдалай илрүүлжээ. Тус хэргийг  харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна