АТГ-т шалгагдаж байгаа ШҮҮГЧДИЙН хэрэг яагаад дарагдав ???

Админ
2019/04/03

Мянганы луйврын хэрэгт хамсаатнаар оролцож, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэсэн нэр бүхий шүүгчдийн асуудал эрүүдэн шүүлтийн дуулианд дарагдаад байна. Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахдаа төрийн мөнгийг угааж, улмаар хэд хэдэн хууль зөрчсөн асуудлыг Засгийн газар нь шударгаар шийдүүлэхээр шүүхэд хандсан. Гэвч Монголыг хэрсэн МАНАН мафийн сүлжээнд хутгалдсан шүүгчид эх орныхоо ашиг сонирхлоос тэрсэлсэн шийдвэр гаргаж, дөрвөн ч удаа хэрэгсэхгүй болгосон гашуун түүх дахин давтагдахгүй гэх баталгаа алга. Учир нь энэ бүхний гогцоо болсон ашиг сонирхлын зөрчилтэй нэр бүхий шүүгчдийг шалгах ажиллагаа АТГ-д очоод таг чиг сураг тасарчээ.

 

АТГ-ын даргын суудалд Х.Энхжаргал байгаа цагт МАНАН мафийн саалийн үнээ болсон Эрдэнэтийн МЯНГАНЫ ЛУЙВАР-ын эзэд эрх чөлөөтэй, эд хөрөнгөөрөө тоглоод завгүй байх нь ойлгомжтой боллоо. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар АТГ болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороонд тус тус хандсан. М.Батсуурийн хувьд “Миний бие Монголиан коппер корпорейшн” ХХК болон  Худалдаа хөгжлийн банктай нэгдмэл сонирхолгүй, хувийн ашиг сонирхолын зөрчилгүй, 70 сая ам доллартай холбоогүй” хэмээн АТГ-аар мөн өөрийгөө шалгуулахаа мэдэгдсэн. Гэвч өнөөг хүртэл АТГ болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйнхороо энэ талаар ам нээсэнгүй. Бүлхи залгисан мэт дуугаа хурааж байх хооронд зарим нэг нь харин ч шүүхийн хараат бус байдал алдагдлаа гэж цуурцгааж эхлэв.

 

“Монголиан Коппер Корпорейшн” ХХК Худалдаа хөгжлийн банкнаас 75 сая долларын зээлийнхээ 70 саяыг нь авсан өдрөө шилжүүлсэн “Юнайтед Энержи” компанид захирлаар ажиллаж байсан Д.Мишигийн хүү, шүүгч М.Батсуурь Засгийн газрын гомдлыг 3 удаа хэрэгсэхгүй болгосон нь үнэн.

 

“Эзэн” Д.Эрдэнэбилэг болон О.Орхон, Ц.Пүрэвтүвшиннарт таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр хянаад “Үндэслэлгүй” гэж үзсэн нь үнэн. Шүүгч Х.Идэр нь шийдвэр гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөө сурьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.5, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 29.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн нь ч үнэн. Мөн шүүгч Х.Идэрийнэцэг, УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д тодорхойхугацаандажиллажбайсанбөгөөдодоогхүртэлтусүйлдвэрээсцалинждагталаархбаримтуудбайгаа нь ч бас үнэн билээ. Ийм шүүгчдийг хараат бус ажилладаг гэх үү. Хууль бус үйлдэлүүд хуудас хуудсаараа ил гараад байхад л шударгаар ажлаа өгөх наад захын ёс суртахуун шүүгчдэд  алга даа.

 

Хэдийгээр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Ерөнхийлөгч шүүх, прокурорын удирдлагуудыг солих боломжтой болсон ч АТГ-ын даргад “хүрч чадаагүй”.  МАНАН мафийн бамбай болсон Х.Энхжаргал ч үүндээ бардаж УИХ-ын гишүүдийг атгачихсан суугаа. Гэхдээ ирэх баасан гарагт эхлэх хаврын чуулганаар АТГ-ын даргын асуудал хамгийн түрүүнд хөндөгдөнө. Хэрэв УИХ-ын гишүүд Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд нэгдэж чадсан шигээ АТГ-ын даргын асуудлыг шийдчихвэл МАНАН-гийн сүүлчийн найдвар үгүй болж, худалдагдсан шүүгчдийн асуудлаас эхлээд Мянганы луйврын хэрэг ил болох нь зөвхөн цаг хугацааны асуудал болно.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна