Хойд эцэгтээ зодуулсан хүүгийн гэмтлийн зэргийг “хүнд” гэж тодорхойлжээ

Админ
2019/04/04

Нийслэлийн Баянгол дүүрэгт 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарсан. Хүү эмнэлэгт хэвтсэнээс хойш гурван удаагийн хагалгаанд орсон. Тэгвэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хүүгийн гэмтлийн зэргийг “хүнд” гэмтэл хэмээн тодорхойлсон байна.  Хүүгийн хойд эцэг болох 27 настай Т нь одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдагдаж байгаа бөгөөд хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.

Болсон явдлыг сануулахад, хойд эцэг Т нь эхийг нь хөдөө явсан хойгуур дөрвөн настай хүүг “орондоо шээлээ” гэх шалтгаанаар модон хусуураар нүүр, биеийг нь хөх эрээн болтол зоджээ. Дээрх хэрэг энэ сарын 13-нд буюу хүүгийн ээж хөдөөнөөс ирснээр ил болсон юм. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна