Нийслэлийн прокурор Д.Баярмагнай өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ

Админ
2019/04/09

УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулж баталсантай холбоотойгоор шүүх, прокурорын удирдлагуудыг сольж байгаа. Тэгвэл Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өчигдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн байна.  Түүнчлэн ийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг чөлөөлөх асуудал мөн хуулийн байгууллагын хүрээнд яригдаж байгаа аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна