Монголын багш нарын VII их хурал: Багштай холбоотой 10 ТООН БАРИМТ

Админ
2019/04/08

Энэ долоо хоногт буюу пүрэв, баасан гарагт Монголын багш нарын VII их хурал  болох гэж байна. Хурлаар Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн асуудлаар 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 багш ярилцах юм. Үүнтэй холбоотойгоор бид багш, боловсролын салбартай холбоотой тоон мэдээллүүдийг хүргэж байна.

1. Монгол Улсад анхны сургууль 1925 онд байгуулагдаж байсан бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 798 сургууль ажиллаж байгаагийн 74 нь бага сургууль, 116 нь дунд сургууль, 562  нь ахлах сургууль, 46 нь цогцолбор сургууль байна.

2. Ерөнхий боловсролын 798 сургууль сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 81.7 хувь нь төрийнөмчийн, 18.3 хувь нь хувийн өмчийн сургууль байна.

3. Нийт сургуулийн 69.8 хувь буюу 557 нь хөдөөд, 30.2 хувь буюу 241 нь хотод сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.

4. 2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд нийт 581.2 мянган (өдрөөр 572752, оройгоор 111, эчнээгээр 350, дүйцсэн хөтөлбөрөөр 7947) хүүхэд суралцжээ. Өдрөөр суралцагчдын 50.1 хувь нь хөвгүүд, 49.9 хувь нь охид байна.

5. Ерөнхий боловсролын сургуульд 29.2 мянган үндсэн багш ажиллаж байгаагийн 91.5 хувь нь төрийн өмчийн сургуульд, 8.5 хувь нь хувийн өмчийн сургуульд ажиллаж байна. Багшийн тоо өмнөх оны хичээлийн жилээс 353 нэмэгдсэн байна.

6. Нэг багшид ногдох сурагч СӨБ-ын байгууллагад 33, Ерөнхий боловсролын сургуульд 20, МСҮТ-д 13, их дээд сургуульд 23 байна. 

Үндэсний Статистикийн хорооноос 2017 онд гаргасан мэдээлэл

7. 2017 онд Улсын төсвийн нийт зардлын 13.4 хувийг боловсролын салбарын зардал эзэлжээ. 

8. Боловсролын салбарын цалин 2008 онд улсын дунджаас 5.5 хувиар их байсан бол 2016 онд улсын дундаж цалингаас 17.3 хувиар бага болж буурчээ.

9. Монгол Улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд нийт 1416 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн 878 цэцэрлэг, хувийн 538 цэцэрлэг байна.

10. Улсын хэмжээнд дээд боловсролын үйл ажиллагаа явуулж буй 96 байгууллагын 18.8 хувь нь төрийн, 78.1 хувь нь хувийн, 3.1 хувь нь гадаадын салбар сургууль байна. 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна