НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ГЭМТ ХЭРЭГ 16.4 ХУВЬ БУУРЧЭЭ

Админ
2019/04/09

Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Та сэргийлж чадна”, “Нэг хором” зэрэг арга хэмжээнүүдийг иргэд аж ахуй нэгжийн оролцоотой хамтран зохион байгууллаа.
Мөн энэ оны 1 дүгээр улиралд авто болон явган эргүүлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хүлээн авах, шалгах, шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллалаа.
Үүний үр дүнд нийт гэмт хэрэг 16.4 хувь буурсан, Үүнээс: хулгайлах гэмт хэрэг 1193 буюу 36.2 хувиар, халаасны хулгайн гэмт хэрэг 222 буюу 49.3 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 189 буюу 42.7 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 230 буюу 13.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна