АН бүлэггүй болсноо зарлалаа

Админ
2019/04/09

УИХ дахь АН бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж албан ёсоор мэдэгдлээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-нд АН-ын Үндэсний дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хасч, Д.Мурат, Л.Болд нарын гишүүдийн нэр дэвших эрхийг 4 хүртэлх жилээр  хасах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дараа Л.Болд гишүүн УИХ дахь АН-ын бүлгээсээ гарах тухай хүсэлтээ хүргүүлсэн ч уг асуудлыг УИХ-ын даргад танилцуулаагүй байсаар намрын чуулган завсарласан юм. Тэгвэл ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар бүлэг тарснаа УИХ-ын даргад мэдэгдэнэ хэмээн дөнгөж сая тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр "Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэж байна" гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна