Сэрэмжлүүлэг: 13 настай охиныг хүчиндэхийг завджээ

Админ
2019/04/10

Энэ сарын 5-ны өдөр 13 настай охиныг үл таних этгээд машиндаа хүчээр суулгаж хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, тухайн өдөр 13:50 цагт Баянгол дүүргийн нутагт байрлах нэгэн байрны гадна зогсож байсан улсын дугааргүй, марк үл танигдах шаргал өнгийн автомашинд сууж байсан 30 орчим насны этгээд гэрээсээ гараад дэлгүүр лүү явж байсан 13 настай охины бие ёс бусаар халдаж, зодож, хүрэх ёсгүй газарт хүрч, хүчиндэхийг завдсан  байна. Энэ үеэр байрны гадна явж байсан залуу охины аавд хэл дуулгаснаар цагдаагийн байгууллагад ханджээ. Ёс бусаар авирлаж бага насны охиныг хүчиндэхийг завдсан этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст саатуулан шалгаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна