АТГ-аас С.Баярцогтыг яллагдагчаар татжээ

Админ
2019/04/10

Сангийн сайд асан С.Баярцогтыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.  Тодруулбал, түүнийг гадны банкинд их хэмжээний мөнгө нуусан, авлига авсан байж болзошгүй гэж үзэн АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энэ хэрэгт чухал ач холбогдолтрой баримт бичиг Швейцараас авчирсан талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийсэн. Үүний дараа С.Баярцогт хариу мэдээлэл хийж, "АТГ-аас 2017 оны дөрөвдүгээр сараас Швейцарын банк дахь миний дансны мэдээллийг авахыг хүссэн юм билээ. Гэтэл Швейцар улсын прокурорын байгууллагатай харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй тул хүсэлтийг хүлээн авах үүрэггүй байсан. Харин сүүлд нь үүнийг авлига, албан тушаалын хэрэг байж магадгүй гэж үзээд, Швейцарын прокурорын байгууллага 2017 оны 10-р сард Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх үү, үгүй юу гэсэн эрүүгийн хэрэг нээсэн. Хэрэг нээснээр, Швейцарын прокурорын байгууллага банкнаас миний дансны хуулга, мэдээллийг авч хэрэгт шаардлагатай бүх материалыг цуглуулсан. Энэ бүх тохиолдолдоо намайг төлөөлж байсан өмгөөлөгчийг оролцуулсан. Ингээд хамгийн сүүлд бүх материалыг нэгтгэж Монгол руу явуулах Швейцарын холбооны прокурорын байгууллагын шийдвэр 2018 оны 12 дугаар сард гарсан. Улмаар АТГ-т хоёр сарын өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө, өөртөө байсан 700 гаруй хуудас материалыг гаргаж өгсөн. Миний АТГ-т өгсөн материал, Швейцарын прокурорын байгууллагын бүрдүүлсэн материалаар бүрэн батлагдах учраас оффшортой холбоотой гэх асуудал бүрэн цэгцэрч, хэрэг хаагдана гэдэгт би итгэлтэй байна. Энд гэмт хэрэг үйлдсэн ямар ч асуудал байхгүй. Швейцарын банк, прокурорын байгууллагатай өөрөө уулзаж, тэр материалыг авсан гэж Т.Аюурсайхан ярьж байна. Энэ бол ганц хүний хийсэн зүйл биш, манай хуулийн байгууллагынхны оролцоо байсан юм" хэмээн ярьсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна