Б.Энх-Амгалан: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг цэргийн хүчээр барина

Админ
2019/04/10

Өнөөдрийн хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны товыг тогтоох, түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам батлах, соёлын биет өвийг эргүүлэн авч ирэх, төмөр замын талаар авах арга хэмжээ гээд 10 гаруй асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тэгвэл ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Тавантолгой, Зүүнбаян чиглэлд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээ мэдэгдлээ. Тодруулбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км замыг үндэсний бүтээн байгуулалт болгон хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна. Замын бүтээн байгуулалтад цэргийн хүчийг ашиглаж, нэг км замыг 1.2 сая ам.доллараар барих аж. Төмөр замын бүтээн байгуулалтад 1800 цэргийн албан хаагч 454 техник хэрэгсэл оролцох ба таван рот тус бүр 30 км зам хариуцаж зүүн чиглэлийн төмөр замыг барих юм байна. Цэргүүдийн дундаж цалинг 2 сая төгрөг байхаар тооцжээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замыг Засгийн газар тавьж байгаагийн учир нь Тавантолгой, Оюутолгой, Цагаансуваргын ордын бүтээгдэхүүнийг зөөх хоёр дахь гарцыг бий болгох аж. 780 гаруй тэрбум төгрөг байгаа. Инженерийн байгууламжийн цэргийн анги бүрдэж байгаа юм. 

Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам дээр цэгийн асуудал байгаа. Хэрвээ энэ асуудлаа Хятадын талтай тохирно. Суурь бүтэц нь бэлэн байгаа учир нэмэлт санхүүжилт 2,8 сая ам.доллар болж байгаа. Өөрөөр хэлбэл 56,6 баригдчихсан байгаа гэсэн үг. Тиймээс тодотгол хийж байгаа. Энэ чиглэлд дөрвөн эгнээ даацын авто зам тавина. Концесс нь байгуулагдсан. Зургийн ажил хийгдэж байна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр 2021 оны эхний улиралд дуусахаар төлөвлөж байгаа. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна