Түрээсийн орон сууцаа өмчилж авах боломжтой боллоо

Админ
2019/04/10

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журамыг баталжээ.  Журмын тухай Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа. Тэрээр “Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр 2 шийдвэр гарсан. Орон сууц түрээслэгч иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлт гаргаснаар өмчилж авч болно. Үүний тулд урьдчилгаа 30 хувийг төлж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Мөн тав хүртэлх жилийн дотор түрээсийн орон сууцны төлбөрийг төлөх зарчмаар худалдан авч болно. Журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ. Өнгөрсөн хугацаанд төлсөн түрээсийн төлбөрийг тооцохгүй.  

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр 2 шийдвэр гарсан. 

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Үүнийг Монголбанк  хэрэгжүүлэхгүй байгааг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэ онд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Монголбанк хариуцаж байгаа. Ирэх жил Засгийн газар өөрөө хариуцаад явна" гэлээ. Цаашид түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах аж. Тодруулбал, Дэнжийн 1000-д БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1,008 айлын байр баригдаж эхэлжээ. Амжвал ирэх сонгуулиас өмнө тус байрыг ашиглалтад оруулах юм байна. Дашрамд, өнгөрсөн сард гаргасан судалгаагаар 44,000 иргэн урьдчилгаа 30 хувийг төлөөд ипотекийн зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна