600 саяын үнэтэй хурууны хээ унших төхөөрөмж сар хүрэлгүй доголдов

Админ
2019/04/11

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар  С.Зориг агсныг  хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг хамгийн эхэнд оруулж өгнө үү гэдэг санал гаргасан юм. Гэвч уг горимоор саналаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн хурууны хээг унших тусгай төхөөрөмж ажилласангүй. Өөрөөр хэлбэл 600 гаруй сая төгрөгийн өртөгтэй гишүүдийн хурууны хээ унших төхөөрөмж сар хүрэлгүй доголдов. Үүнд уурссан УИХ-ын дарга Г.Занданшатар " УИХ-ын Тамгын газрынхан ажлаа хий. Чадахгүй бол ажлаа өг. Ямар учиртай юм авчихсан юм бэ. Тамгын газрын дарга Ц.Цолмон огцор" хэмээн бухимдлаа илэрхийллээ. Уг нь хаврын чуулган нээхээс өмнө техник, программ хангамж нь шийдэгдчихсэн хэмээн УИХ-ын Тамгын газраас мэдэгдэж байсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна