Ц.Нямдорж: 70, 80 хүрсэн эмээ нар дээр гүйцэтгэх ажил явуулсан байна, ийм байж болох уу

Админ
2019/04/11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд  УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар  С.Зориг агсныг  хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг хамгийн эхэнд оруулж өгнө үү гэдэг санал гаргасан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд  Ц.Нямдорж энэ тухай хэлэхдээ "Олон улсын парламентын холбоо энэ асуудалд анхаарч байхад бид энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад гурван жилийн нүүрийг үзэж байна.Түр хороо байгуулаад бүрэлдэхүүнд нь зөв юм ярьж, зөв юм хийдэг цөөн хүн оруулаад ажлыг нь эхлүүлээд өгөөч гэж Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд хүсч байна. Бид хүний эрхийн төлөө энэ улсынхаа иргэдийн төлөө явж байгаа юм бол энэ асуудалд дүгнэлт хийхгүй байж огт болохгүй. 2016 оны намар энэ хэргийн анхан шатны шүүх хурал болоогүй байхад Даваа гарагт нь  МАН-ын бүлгийн хурал дээр захиалгаар энэ хэргийг гурван шатны шүүхээр туушиндаад  дуусах нь ээ. 65 гишүүнтэй МАН энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол болохгүй шүү гэж олон удаа бүлгийн хурал дээр ярьсан. Бүх протокол надад байна. Харамсалтай нь миний бодож, төсөөлж байснаас айхтар зүйл болсон байна. Ийм асуудлыг хэлэлцэхгүй бол бид энд суугаад хэрэг алга. Миний өнөөдрийг хүртэл ярьсан зүйл наад балмад зүйлийн чинь өчүүхэн  хэсэг нь шүү.  Цаашид үзэх юм бол  маш их балмад юм гарна. 70, 80 хүрсэн эмээ нар дээр гүйцэтгэх ажил явуулсан байна, ийм байж болох уу. Бид бүгд эхээс төрсөн хүмүүс.  Яаж айл гэр сүйтгэж, айлгаж дарамталж байсан гээд асуудал гарна" гэв.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна