Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монголынх АНУ-ын шүүх тогтоожээ

Админ
2019/04/11

Хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллахыг Ерөнхий сайд БСШУ-ны сайд Ё.Баатарбилэгт даалгажээ. Учир нь Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна. Хойд Америкийн махан идэшт “Тиранозавр Рекс”-ийн ойрын төрөл “Тиранозавр батаар” гэх үлэг гүрвэлийн араг яс, олдвор зөвхөн Монголын говиос олддогийг палентлогичид хөдөлшгүй баримтаар нотолсон байдаг аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна