Дэн буудалд өөрийгөө буудаж амиа хорложээ

Админ
2019/04/12

Энэ сарын 9-ний өдрийн 13.24 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах дэн буудлын 202 тоот өрөөнд 31 настай иргэн О өөрийнхөө толгойн тус газартаа буудаж, амиа хорложээ. Хэргийг тус буудлын ажилтан цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Талийгаач согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ амиа хорлосон байна. Цагдаагийн байгууллагаас хэрэгт хамааралтай баримт материалыг бэхжүүлэн шинжилгээнд хамруулжээ. Түүнчлэн дэн буудлын эзэн болон ээлжинд гарч байсан ажилчдаас мэдүүлэг, тайлбар авсан аж. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй учир мэдээлэл өгөх боломжгүй гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна