Ж.Батзандан: Энэ УИХ-д Б.Хурц, Ц.Элбэгдорж хоёрыг дагаж гүйдэг олон хүн байна

Админ
2019/04/12

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгах дэд хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-д Б.Хурц, Ц.Элбэгдорж хоёрын дагаж гүйдэг олон хүн байна хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Газар шороо, эх орон, шударга ёсны төлөө тэмцэгчдийгээ цааш нь харуулдаг 20 жил үргэлжлэх үү үгүй юу гэдгийг ярьж байна. Энэ хэргийг толгой улс төрчид 21 жил илрүүлэхгүй байхын төлөө ажилласан. Гэвч 2 жилийн өмнө хоёр намын толгойлогчид энэ хэргийг илрүүллээ гэж жүжиг тоглож эхэлсэн. Үүнээс улбаалж МАНАН мафийн тэмцэл өрнөсөн юм. Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй байна гэж байдаггүй юмаа. 16 настай хүүхэд 29-тэй хөхүүл хүүхнийг С.Зоригийн гэрт дагуулж очоод алчихсан гэдэг жүжгээ зогсоох ёстой. Г.Эрдэнэбат прокурор хангалттай нотлох баримттай хэрэг гэж ярьсан. Үнэхээр нотлох баримттай юм бол яагаад Чимгээ, Содномдаржаа нарыг өрөөнд нь балбаад байдаг юм бэ. Яагаад толгой дээр нь баас шээс асгаж, эрүүдэн шүүдэг юм бэ. Яагаад цогцос хаяанд нь тавьдаг юм бэ. Хангалттай нотлох баримттай учраас эрүүдэн шүүсэн гээд байгаа эрүү прокурорыг ойлгохгүй болоод удаж байна. Хоёр жилийн өмнө Хүний эрхийн комиссын гишүүний хувьд тэдгээр хүмүүстэй уулзсан талаараа УИХ-д олон удаа хэлсэн. Эрүү шүүлт явсан, эрүүдэн шүүсэн талаар 2 жилийн өмнө хангалттай ярьсан. Одоо үнэнд гүйцэгдэж байна. Одоо түр хороо байгуулах шаардлагатай. Прокурор, шүүгч, ШШГЕГ, Тагнуулын ажилтнуудад хариуцлага хүлээх ёстой Б.Хурцад хариуцлага тооцох ётсой. Энэ Их хуралд Б.Хурц, Ц.Элбэгдорж хоёрын дагаж гүйдэг олон хүн байнаа. Монголыг сөхрүүлж байгаа олигархи бүлгүүдэд сөгдчихсөн гишүүдээс болж монгол төр өндийхгүй байгаа юм. Эх орончдынхоо амь насыг хамгаалахгүй бол цаашид мянга мянга эх орончдыг хорооно шүү” гэв. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна