Ардчилсан намыг ахмадууд нь орхилоо

Админ
2019/04/16

Ардчилсан намаас гишүүд нь гарсаар байна. Өнөөдөр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Жаргалсайхан нарын Ардчилсан холбооны ахмад гишүүд  намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ. Тэдний хувьд ардчилсан хувьсгалд оролцож байсан, ардчилсан холбооны анхдагчдын нэг бөгөөд ийнхүү намаас гарах болсон шалтгаанаа “Ардчилсан хувьсгалд оролцож байхдаа хүмүүнлэг, энэрэнгүй ардчиллыг бий болгоно гэж 30 жил зүтгэж явсан. Өнөөдөр эргээд харахад Ардчилсан нам эгэл жирийн гишүүдийнхээ хүсэл тэмүүлэл дээр гишгэж, өөрсдөө баяжих хэрэгсэл болгосон нь АН-ын үе үеийн дарга нар юм. Улс оронд авлигажсан, хамжлагат нийгмийг бий болгосон, нийтийн өмчийг хулгайлахад манлайлж оролцсон. Тиймээс Ардчилсан намаас гарч, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх улс төрийн намын төлөө хамтдаа зүтгэх болно” хэмээн тодотгосон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна