Жирэмсэн эхнэрээ зодож, 1 настай хүүхдээ гудамжинд орхиод зугтсан этгээдийг хайж байна

Админ
2019/04/16

Энэ сарын 15-ны өдрийн 00:54 цагт Цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Манай нөхөр намайг зодоод, нэг настай хүүхдээ нүцгэнээр нь хувцсандаа ороогоод гараад явчихлаа” гэх дуудлага иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид 13 минутын дараа хэргийн газарт очиж шалгахад Ө.Эрдэнэбаатар гэгч нь гурван сартай жирэмсэн эхнэр Т-г зодож, хоолойг нь боож гэр бүлийн хүчирхийлэл үйлсэн байна. Мөн Ө.Эрдэнэбаатар нь гэрээсээ гарахдаа нэг настай өөрийн төрсөн охиноо нүцгэн гадуур хувцсандаа ороогоод гарсан аж. Улмаар охиноо гудамжинд орхин өөрөө зугтаж алга болжээ. Цагдаагийн алба хаагчид хохирогч Т-г эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэн өгч, охиныг өвөөгийнх нь асрамжид үлдээн Ө.Эрдэнэбаатар гэгчийг ойр орчимд эрэн сурвалжлахад олдоогүй гэх мэдээллийг өгч байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна