Талийгч охины найз залуу “тоглоом тоглож байтал цонхоор уначихсан” гэж мэдүүлжээ 

Админ
2019/04/16

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрладаг орон сууцны 13 давхраас дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө 22 настай Ц гэгч эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, талийгаач Ц нь найз залуутайгаа тус орон сууцанд амьдардаг байсан бөгөөд тухайн өдөр найз залуутайгаа маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн цонхоор унаж амиа алдсан байж болзошгүй байгаа юм байна. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн охины үхэлд найз залуу Б гэгчийг буруутгаж буй. Учир нь шалгалтын явцад талийгаачийн найз залуу Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон мөн өмнө нь хэд хэдэн удаа зодож байсан талаар мэдээлээд байгаа билээ. Тэгвэл дээрх хэрэгт шалгагдаж байгаа талийгчийн найз залуу Б мэдүүлэг өгчээ. Тэрбээр “Хэрэг гарсан өдөр би найз охинтойгоо муудалцсан нь үнэн. Хэсэг муудалцсаны дараа би интернэтээр тоглоом тоглож эхэлсэн. Талийгаач ганцаараа уурлаж, үглэж хэсэг өрөөн дотуур явж байсан. Би тоогоогүй. Гэтэл би үхлээ шүү гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө өрөөний цонх дуугарах шиг болсон. Очоод харсан чинь уначихсан байсан. Арай ч өөрөө ингээд үхчихнэ гэж бодоогүй” хэмээн мэдүүлсэн байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна