Жолооны үнэмлэх хэвлэгдэж эхэллээ

Админ
2019/04/18

Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ. Шинээр  жолооны үнэмлэх авах  60 орчим мянган иргэн байгаа бөгөөд 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгахаар төлөвлөсөн аж. Үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд маань нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утсанд хандаж авч болох юм байна. Мөн “Дүнжингарав” төв, “Драгон” төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас тухайн үнэмлэхээ авч болох аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна