Б.Жавхлан: Хуурамч хаягнаас хэн нэгнийг гутаан доромжилдог явдал цэгцэрнэ

Админ
Өчигдөр 14 цаг 44 минут

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Хуулийн нэмэлт өөрчлөлт их ач холбогдолтой. Эдгээрийн нэг хэсэг нь цахим орчины хэрэглээг зөв болгох технологийн суурь боломжийг нь хангаж өгч байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл харилцаа холбооны компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ регистрийн дугаараар бүртгүүлж худалдаалахаар хуульд тусгасан. Хэрвээ ямар нэг бүртгэл хийлгүй дугаар худалдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна. Регистрийн дугаараар бүртгүүлнэ гэдэг нь хурууны хээ уншуулна гэсэн үг. Цаашлаад сошиал орчинд нэвтрэхдээ өөрийн бүртгэл бүхий утасны дугаараар нэвтэрнэ. Энэ нь цахим орчинд хуурамч, нэр хаяггүй хаягнаас хэн нэгнийг гутаан доромжлох явдал эзэнтэй болно гэсэн үг” гэлээ.   


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна