ТЕГ-ЫН ДАРГА АСАН, ГЕНЕРАЛ Б.ХУРЦ ХОРИГДСОН УУ

Админ
2019/04/24

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Түүнийг  С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр хорьсон байна. Б.Хурцтай хамт таван албан тушаалтан цагдан хоригджээ. Тодруулбал ТЕГ-ын хоёр албан тушаалтан, ЦЕГ-ын хоёр албан тушаалтан  хамт цагдан хоригдсон байна. Хэдэн сарын өмнө Б.Хурцыг Сингапур руу зугтсан талаарх мэдээлэл гарч байсан. Учир нь түүнийг МАНАН мафийн гол тоглогчдын нэг, 60 тэрбум, Эрдэнэтийн 49 хувийн луйвар хийсэн хүмүүсийн нэг гэгддэг. Гэвч тэрбээр монголын хууль, хяналтын байгууллагынханд баригдсан бололтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна