Ж.БАТЗАНДАН: МАНАН МАФИЙН Б.ХУРЦ МЭТИЙН ЛУЙВАРЧИДТАЙ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ НЬ БОЛСОН

Админ
2019/04/24

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн шөнө цагдан хорьжээ. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьсон гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нараас тодрууллаа. 


УИХ-ын гишүүн Л.Болд:


- Ийм мэдээллийн бид дөнгөж сая авлаа. С.Зоригийн хэрэгт холбогдуулан хоёр хүнийг эрүүдэн шүүсэн гэдгийг бичлэгийг үзсэн хүн бүхэн харсан. Энэ бол олон улсын хэмжээний гэмт хэрэг. Тиймээс эрүүдэн шүүх үүргийг хэн өгсөн, хэн гардаж хийсэн нь талаар хуулийн дагуу шалгагдах ёстой. 

 


 

УИХ-ын гишүүн Ж.Батданзан:


Хурцтай холбоотой олон том эрүүгийн гэмт хэрэг бий. Эрдэнэтийн 49 хувийг эрх мэдлээ ашиглаж Худалдаа хөгжлийнн банкинд авч өгсөн, олон ААН, компаниудыг дээрэмдсэн, лицензыг авсан, “Жаст”-ын Батхүүгийн хөрөнгийг тоносон,  С.Зориг агсны хэргийг шалгах эрүүдэн шүүсэн,  ШШГЕГ-т үүрэг өгсөн, прокурортой хуйвалдсан гээд өчнөөн хэрэг бий. Сүүлийн  20 жил хуулийн хайч хөдлөхгүй, гацаатай байлаа. МАНАН мафийн бүлэглэл шударга ёсыг машины хөдөлгөдөггүй байлаа. Одоо хөдлөх цаг нь болсон. МАНАН мафийн  луйварчидтай хатуу хариуцлага тооцох цаг нь болсон. Хурц, Бадамжунай мэтийн олон том бүлэглэлийнхэн удахгүй баригдана. Ялаа аваад явах ёстой.  


 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна