Б.Баатархүү: Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан

Админ
2019/04/24


Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өчигдөр шөнө саатуулан, тайлбар авсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар албан ёсны эх сурвалж буюу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Б.Баатархүү “Авлигатай тэмцэх газар /АТГ/-т 2002 оны Эрүүгийн хуулийн 133.1 дэх зүйлийн гүйцэтгэх ажиллагаа, хууль тогтоомж зөрчих гэдэг заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд буюу өнгөрөгч баасан гарагт Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд шилжүүлэн ирсэн. Түүн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Уг хэргийн дагуу өчигдөр /2019.04.23/ Б.Хурцыг хойшлуулашгүйгээр саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих асуудлаар прокурорын газарт санал хүргүүлээд байна” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна