Хэнтийд МАН-аас нэр дэвшигч ирэх даваа гарагт тодрох уу

Админ
2019/04/24

Ирэх зургадугаар сард Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд улс төрийн намууд оролцох эсэх, хэн нэр дэвших нь хүмүүсийн сонирхолыг ихэд татаж байгаа. Өнөөдрийн байдлаар МАХН тус сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа бол МАН болон АН-ынхан албан ёсны шийдвэрээ хараахан танилцуулаагүй байгаа. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болжээ. Хурлаар тав, зургаан асуудлыг хэлэлцсэний нэг нь Бага хурлын тов аж. Тэд ирэх даваа гарагт Бага хурлаа хуралдуулж, Хэнтийн сонгуульд оролцох эсэх, нэр дэвшигчдийг хэрхэн сонгохоо шийдэхээр болсон байна.

   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна