Ц.Нямдорж: Б.Хурцыг саатуулсан гэсэн, тагнуулынхантай уулзалгүй удаж байна

Админ
2019/04/24


С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг өчигдөр орой ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс цагдан хорих 461 дүгээр ангид хойшлуулшгүйгээр 48 цаг саатуулсан. Үүнтэй зэрэгцээд Хуульзүйн сайд Ц.Нямдоржид Тагнуулын Ерөнхий газраас гурван хэрэгт эрүү \үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл тарсан юм. Энэ талаар Ц.Нямдорж “Хурцыг өчигдөр  саатуулсан гэсэн мэдээлэл авсан. Харин Бат-Үүлийн талаар юм яриагүй. Тэгэхээр наадах чинь худлаа мэдээлэл байна. Өнөөдөр намайг ТЕГ-аас гурван хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа, дахин хэрэг үүсгэлээ гэх мэдээлэл гарсан байна билээ. Гэхдээ одоогоор надад мэдэгдсэн юм алга. Тагнуулынхан надтай уулзаагүй удаж байна” гэлээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна