Маргааш Улаанбаатарын замын хөдөлгөөнийг БҮРЭН ХААНА

Админ
2019/04/24

Улаанбаатар хотод 2019 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг зохион байгуулж байгаа.

 

Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 07:00-09:30 цагийн хооронд Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг болон хотоос гарах, орох чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн хаана.

 

Замын хөдөлгөөн хаасан хугацаанд/07:00-09:30 цагт/ нийтийн тээвэр явахгүй, зөвхөн онцгой байдал, цагдаа, түргэн тусламжийн болон зөвшөөрөл авсан хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.


Замын хөдөлгөөнийг нээх үеэр Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтыг хийж, хяналт тавьж ажиллах юм байна. Энэ үеэр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх тул тухайн өдөр иргэдийг хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгсэл, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

 

Эх сурвалж: ТЦА


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна