АТГ: Кёкүшюзан Д.Батбаярыг шалгаагүй

Админ
2019/04/25

Өнгөрсөн өдрүүдэд Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл цахимд тархсан. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Манай байгууллагад энэ талаар иргэдээс гомдол ирүүлсэн.  Хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад прокурорын байгууллагад харьяалал тогтоон ЦЕГ-т шилжүүлэх санал хүргүүлсэн.  Гэхдээ энэ нь тухайн хүнийг гэм буруутай гэдгийг нь эцэслэн тогтоосон дүгнэлт биш юм. Иргэд, ААН-үүдээс ирүүлсэн мэдээллийн хүрээнд мөрдөн ажиллагаа явагдаж байгаа төдий. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа гэм буруутай эсэхийг ярих хууль зүйн үндэслэлтэй” гэлээ.    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна