Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Дэлгэрмааг хорлосон уу

Админ
2019/04/25


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд эгүүлэн татах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/ асуудлыг хэлэлцэж 60.7 хувийн саналаа дэмжсэн. Энэ үеэр АН-ын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Дэлгэрмааг хорлосон гэв. Учир нь Б.Дэлгэрмаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөдөө намын гишүүнчлэлээ сэргээх талаараа дурджээ. Гэвч түүнийг АН-ын дэд дарга болох хүртэл хариу өгөөгүй байна. Гэвч АН-ын хурлын дараа түүнийг намд давхар алба хашиж, хууль зөрчсөн гэх үндэслэлээр эгүүлэн татахаар УИХ-д оруулж иржээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат  “Ерөнхийлөгчийн тамгын газар асуудлыг улстөржүүлж оруулж ирж байгааг хараад харамслаа. Миний өмнө Дэлгэрмаа Элчин сайдын Ерөнхийлөгчид бичсэн өргөдөл байна. Тэрээр дөрөвдүгээр сарын 5-нд бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учир чөлөөлж өгнө үү гэх хүсэлтээ Ерөнхийлөгчид ирүүлжээ. Харин Ардчилсан намын ҮБХ дөрөвдүгээр сарын 7-нд хуралдсан байдаг. Дэлгэрмааг би сайн мэднэ. Хариуцсан ажлаа яг таг хийдэг, аливааг улстөржүүлж цалгардуулдаг хүн биш. Ерөнхийлөгчийн тамгын газар Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн учир чөлөөлж өгнө үү гээд оруулж ирсэн бол өөр хэрэг” гэсэн байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна