Б.Хурцыг дахин 15 хоног саатуулахаар болжээ

Админ
2019/04/25

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг дахин 15 хоног саатуулах шийдвэрийг шүүх гаргажээ. Түүнийг хойшуулшгүйгээр саатуулсан талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдэгдсэн. Ингэхдээ “Авлигатай тэмцэх газарт 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн.  Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг хэрэгтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлээд байна” хэмээн мэдэгдсэн. Хуулийн хугацаагаар Б.Хурцыг саатуулах хугацаа өнөөдөр орой дуусгавар болох байсан. Харин дөнгөж сая шүүх түүнийг саатуулагдах хугацааг 15 хоногоор сунгасан байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна