НИЙСЛЭЛД БУУН ДУУ ГАРЧ, НЭГ ХҮН АМИА АЛДЛАА

Админ
2019/04/26

100 айл орчимд хүн буудуулсан хэрэг гарлаа. Тодруулбал, Өнөөдөр өглөө 100 айлын автобусны буудал дээр 40 орчим насны эрэгтэй хүн духандаа буудуулсан байдалтай нас барсан хэрэг гарсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "100 айл орчимд толгойдоо шархтай хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Одоогоор тус газрыг хамгаалалтад авсан, үзлэг шалгалтын ажил үргэлжилж байна. Буудуулсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно" гэлээ. Tovch.mn сайт хэргийн газар дээрээс шууд дамжуулж байна.

 

Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа юм байна.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна