Талийгаач гэрээслэл бичиж үлдээжээ

Админ
2019/04/26

100 айлын автобусны буудал дээр эрэгтэй хүн буудуулан амиа алдсан хэрэг гарсан талаар манай сайт шуурхай мэдээлэл хүргэсэн. Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүүгээс тодруулахад "СБД-ийн 11-р хороо 100 айлын автобусны буудал орчимд хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл өнөө өглөө 06 цаг 15 минутад Шуурхай удирдлагын төвд ирсэн. Хэргийн газарт шуурхай очиход толгойноос нь цус гарсан байдалтай нас барсан эрэгтэй байсан. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Талийгаач буудуулж нас барсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа" гэсэн юм.  Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач 1958 онд төрсөн Сүхбаатар дүүргийн иргэн Ж болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. Түүнчлэн тухайн иргэн өөрийгөө буудсан байж болзошгүй аж. Учир нь амиа алдсан эрэгтэй гэрээслэл бичиж үлдээсэн байжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна