Б.Махбалыг шүүж байна

Админ
2019/04/29

Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга Б.Махбалыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна. Тус шүүх хурал өмнө нь гэрчүүд ирээгүй,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүндэтгэх шалтгааны улмаас хэд хэдэн удаа хойшилсон. Тодруулбал хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн дуудсан гурван хүн ирсэн юм. Хамгийн сүүлд энэ сарын таванд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд оролцоогүй тул хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ. 


Хэргийг эргэн сануулбал Наймдугаар сарын 9-ний 21.45 цагийн орчимд Зам тээвэр, хөгжлийн яамны гадаа ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, Дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг гарсан. Хууль хяналтын байгууллагынхан энэ хэрэгт тус яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга Б.Махбалыг буруутгаж, баривчилсан юм. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна