МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна

Админ
2019/04/29

МАН-ын IV Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  энэ удаагийн Бага хурлыг даргалж байна. МАН-ын Бага хурлаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Тодруулбал Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах, Сонгуулийн санал хураалт, дүн гаргах журам батлах тухай болон МАН-ын Удирдах зөвлөлийн тайланг тус тус хэлэлцэнэ.

 

Хурлын эхэнд баримт бичиг боловсруулах редакцийн комиссыг байгуулж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  илтгэлийг сонслоо. Тэрбээр  Хэнтийн 42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлж оролцох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

 

Үүний дараа “Сонгуулийн санал хураалт, дүн гаргах журам”-ын талаархи илтгэлийг намын нарийн бичгийн дарга  Ц.Бат-Энх танилцууллаа. Хурал одоо хаалттай үргэлжилж байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна