МАН нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ маргааш СЕХ-д өгнө

Админ
2019/04/29

УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээсээ чөлөөлөгдсөн тул тус тойрогт 2019 оны зургаадугаар сарын 30-нд нөхөн сонгууль явуулахаар товлосон билээ. АН-ынхан өнгөрсөн амралтын өдөр ҮБХ-гоо хуралдуулж, тус сонгуульд оролцохоо илэрхийлсэн бол МАН өнөөдөр Бага хурлаа хуралдуулж Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоо мэдэгдлээ.  Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд Сонгуульд улс төрийн нам оролцохоо илэрхийлэх хуулийн хугацааг заасан байдаг. Энэ хугацаа маргааш дуусгавар болно. Тиймээс маргааш Хуулийн дагуу сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий хороонд өргөн барина. Харин нэр дэвшигчид ирэх тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд тодорхой болох аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна