БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бээжинд архины хордлогод оржээ

Админ
2019/04/30

Монгол Улсын Засгийн газрын хоёр ч сайд хордсон гэх мэдээлэл цацагдаад байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг БНСУ-д эмчлүүлэхээр явсантай зэрэгцээд түүнийг хордсон байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Энэ талаар цахим хэрэглэгчид “Улс төрийн карьер өндөртөй, ард түмнийхээ төлөө тууштай тэмцэж, МАНАН бүлэглэлийг нураахаар зөв ажиллаж байгаа хүнийг санаатай хордуулж, алахыг завдсан байх” хэмээн сэтгэгдэлээ илэрхийлж байсан. Тэгвэл бас нэгэн сайд хордлогонд оржээ. Тодруулбал БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бээжинд архины хордлогод орж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх мэдээлэл байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урд хөршид хийх албаны айлчлалын баг бүрэлдэхүүнд орж явсан бөгөөд энэ сарын 26,27-ны өдөр Бээжин хотод зохион байгуулагдсан "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцсон байна. Уулзалтын үеэр  архи хэтрүүлэн хэрэглэж, улмаар хордлогод орж Бээжингийн эмнэлэгт түргэний машинаар хүргэгдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна